Үйлчилгээний нөхцөл

2020 оны 11-р сарын 10-ны өдөр хамгийн сүүлд шинэчлэгдсэн.

1950 Services Platform үйлчилгээний ерөнхий нөхцөл

1950 Services платформ нь ухаалаг гар утастай хэрэглэгчдэд Android болон IOS системээр дамжуулан албан ёсны такси үйлчилгээг түргэн, шуурхай, аюулгүй авах нөхцлийг бүрдүүлсэн жолооч, хэрэглэгч хоёрыг холбосон такси дуудлагын аппликэйшн юм.  Бид 24 цагийн туршид 1950 хэрэглэгчийн аппликэйшнийг ашиглан таксигаа үнэгүй дуудах боломжийг ханган ажиллаж байна.  Хэрэглэгч нь 1950 Services аппликэйшнийг ашигласнаараа аяллын маршрутаа хянах, төлбөрөө ухаалаг системээр дамжуулан тооцоолон мэдэх, бэлэн болон бэлэн бусаар төлбөрөө төлөх боломжуудыг бүрдүүлсэн нь хэрэглэгчийн цаг завыг хэмнэсэн үйлчилгээ болох юм. Түүнчлэн 1950 Services аппликэйшн нь Нийслэлийн бүртгэлийн санд бүртгэлтэй такси баазуудын жолооч нартай гэрээ байгуулан ажилладаг тул аюулгүй байдлыг хангасан, найдвартай үйлчилгээтэй болно.

  1. 1950 Services аппликэйшныг Play store, App store-s утсандаа татаж суулгана. Хэрэглэгчийн бүртгүүлэх цэсээр орж өөрийн мэдээллийг үнэн бодитоор бөглөнө.
  2. Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийн мэдээллээ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
  3. Үйлчлүүлэгч нь жолоочид үйлчилгээний хөлсөө цахим төлбөрийн хэрэгслээр болон бэлэн мөнгөөр төлөх боломжтой.
  4. Хэрэглэгч нь жолоочийг хөдөлгөөнд оролцоход саад учруулахгүй байх үүрэгтэй.
  5. Хэрэглэгч нь автомашины түшлэг, бүрээсийг гэмтээх, бохирдуулах, тамхи татах, хаяг хаях, жолоочийн анхаарлыг нь сарниулах зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй.
  6. Хэрэглэгч нь аппликэйшн татаж бүртгүүлж нэвтэрсний дараа Location асааж такси дуудах товчийг дарснаар тантай ойрхон таксинуудад дуудлага цацагдана.
  7. Хэрэглэгчийн нэг удаагийн дуудлагад таксийн хүрч очих хугацаа, тээврийн хэрэгслийн марк, өнгө,улсын дугаар очих  1950 Services аппликэйшн дээр харагдах бөгөөд зөвхөн тухайн тээврийн хэрэгсэлд суух ёстой.
  8. Хэрэглэгч та өөрөө мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс бусдад нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх, зөвхөн найдвартай төхөөрөмжүүд дээрээс системд нэвтрэх, системийг ашиглаж дууссан тохиолдолд өөрийн бүртгэлээ хааж гарах болон системийг ашиглаж буй төхөөрөмжүүдээ найдвартай нууц үгээр хамгаалах зэрэг арга хэмжээ авч байхыг зөвлөж байна.
  9. Хэрэглэгч хуурамч дуудлага өгөх, дуудлагыг шалтгаангүйгээр цуцлахгүй байх үүрэгтэй.

Төлбөр тооцоо:

  1. Хэрэглэгч 1950 Services аппликэйшн дээр тооцоолсон төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар төлөх бөгөөд жолоочид үйлчлүүлсэн төлбөрийг 100% төлнө.
  2. Хэрэглэгч 1950 Services аппликэйшний үндсэн төлбөр дээр дуудлагын тариф болох 1000 төгрөгийг нэмж тооцно.
  3. Дуудлага хүлээн авсан жолооч хэрэглэгчийг 5 минут хүлээх ба илүү хүлээлгэсэн 1 минут тутам 150 төгрөгөөр тооцож төлбөрийг авна.
  4. 1950 Services аппликэйшн нь холын дуудлаганд нэмэгдэл төлбөр тооцогдоно.

Дуусгавар болгох:

  1. Хэрэглэгч нь хүссэн үедээ 1950 Services системээс гарах, бүртгэлээ цуцлуулах бүрэн боломжтой.
  2. 1950 Services аппликэйшн ашиглах нөхцлийг удаар дараа зөрчсөн ёс зүйгээ үйлдэл гаргасан тохиолдолд аппликэйшн ашиглах эрхийг түр хаах ба цуцлах эрхтэй.